Diamond_candle
Хайрын тос

Хайрын тос

35,000 ₮

Бэлэн

Аура бүтээгдэхүүн

Young Living брэндийн байгалийн цэвэр эфирийн тосны чанар нь мэдрэмжийг сэргээж, өөртөө итгэх итгэл болон хайр сэтгэлийн холбоог гүнзгийрүүлэх онцгой ач тустай. 5мл савалгаатай Эфирийн тос бүрийн үндсэн үйлчилгээ: Сарнай (Rose): "Эфирийн тосны хатан хаан" гэгддэг. Зүрхний чакраг нээж, сэтгэлийн шарх, түгшүүрийг арилгах, өөрийгөө болон бусдыг хайрлах мэдрэмжийг төрүүлж, арьсыг гүн чийгшүүлж залуужуулна. Иланг Иланг (Ylang Ylang): Хүчтэй афродизиак (дур хүсэл сэргээгч) шинж чанартай. Стресс, уур бухимдал, зүрхний цохилтыг түргэсэхээс сэргийлж тайвшруулах ба дотно харилцааны айдас, түгшүүрийг арилгаж, мэдрэмжийг сэргээнэ. Жүрж (Orange): Сайн энерги, баяр баясгалангийн тос. Сэтгэл санааг шууд сэргээж, айдсыг үлдэн хөөж, аливаа харилцаанд нээлттэй, дулаан, хөнгөн бөгөөд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ. Хэрэглээ: хүзүү, бугуй зэрэг цэгийн хэсгүүддээ шууд түрхэж өдөр тутмын үнэртэн хэлбэрээр шууд хэрэглэх бүрэн боломжтой

SKU: Q2XG