2020 онд байгуулагдсан ФАМИЛИ МЕДИКАЛ ЭМНЭЛЭГ нь анагаах ухааны ёс зүйг дээдлэн, чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг (УСҮзлэг) буюу хугацаат үзлэг, шинэ ажилтны шинжилгээг тогтмол зохион байгуулж ирсэн туршлагатай, иж бүрэн үйлчилгээ бүхий жишиг эмнэлэг юм.
Бид нарийн мэргэжлийн 7 чиглэлээр эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, дурангийн оношилгоо болон эмчилгээний хэсгүүдийг цогцлоосон, хүртээмжтэй бөгөөд боломжийн үнийг санал болгодог эмнэлэг юм.