Oveda
Oveda "Жожоба тос"- 50 мл

Oveda "Жожоба тос"- 50 мл

62,900 ₮

Бэлэн

Арьс арчилгаа

Нүүрний массаж, гуаша массаж, нүүрний иог хийхэд зориулсан 100% цэвэр жожоба тос. Массаж хийх үед арьсыг зөөлөн гулгуулж, арьсанд илүүдэл таталт үүсгэхгүйгээр массаж хийхэд тохиромжтой. Харин массаж хийгээгүй үед оройн арьс арчилгааны сүүлийн шатанд охь тос болгон хэрэглэж болно. Яагаад Oveda-ийн жожоба тос гэж? ✓ 100% цэвэр жожоба тос ✓ Хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан ✓ Өнгө оруулагч, үнэртэн, хадгалалтын нэмэлт бодис агуулаагүй ✓ Арьсны нүх сүвийг бөглөхгүй хөнгөн бүтэцтэй ✓ Гар массаж, гуаша массаж, нүүрний иогтой хамт нүүр, хүзүү, цээж, гар, биенд хэрэглэхэд тохиромжтой ✓ 50 мл хэмжээтэй, ойролцоогоор 2–3 сарын хэрэглээ Хэнд тохиромжтой вэ? ✔ Нүүрний массажийг зөв техникээр сурч хийхийг хүсдэг ✔ Нүүр хавагнаж, арьсны өнгө алдаж байгаа мэт санагддаг ✔ Арьс суларч, нүүрний хэлбэрээ хадгалахыг хүсдэг ✔ Хуурай, эмзэг, холимог арьстай ✔ Арьсаа чийглэг, уян хатан байлгахыг хүсдэг ✔ Өдөр тутмын өөрийгөө арчлах тайван дадал бий болгохыг хүсдэг Хэрхэн хэрэглэх вэ? Нүүрний массаж хийх үед 1. Арьсаа цэвэрлэнэ. 2. Гар болон массажны хэрэгсэл арьсан дээр чөлөөтэй гулгах хэмжээнд тосоо түрхэнэ. Ойролцоогоор нүүрний талбай, арьсны онцлог, нөхцлөөс шалтгаал 5-6 дусал тосыг массаж хийх хэсэгтээ жигд түрхэнэ. 3. Гар эсвэл гуаша самаар массаж хийнэ. 4. Массажны дараа бүлээн, цэвэр алчуураар илүүдэл тосыг зөөлөн дарж арилгана. 5. Батганд өртөмтгий арьстай бол массажны дараа бүлээн усаар угаана. Массажны дараа нь өдөр тутмын арьс арчилгаагаа үргэлжлүүлнэ. Массаж хийгээгүй тохиолдолд : Оройн арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд 2–3 дуслыг түрхэн шөнийн тосоор хэрэглэж болно. Анхаараарай! Арьс хүчтэй улайсан, үрэвсэлтэй, хэт эмзэг болсон үед нүүрний массаж хийхгүй. Харин арьсаа тайвшруулсаны дараа массажаа үргэлжлүүлээрэй. • Нээлттэй шархтай хэсэгт хэрэглэхгүй. • Нүд рүү оруулахгүй. Oveda-ийн онцлог: Та зөвхөн жожоба тос худалдаж авахгүй. Мөн дараах үнэ цэнийг хамт авна. 🤍 Хаалттай массажны сургалтын групп 🤍 Алхам алхмаар видео хичээл 🤍 Гар болон гуаша массажны техник 🤍 Өдөр тутмын өөрийгөө арчлах дадлыг бий болгох Community. Бидний зорилго зөвхөн арьсаа арчлах биш. Өдөр бүр өөртөө анхаарах тайван мөчийг бий болгоход тань туслах юм.

SKU: YT6L

Oveda "Жожоба тос"- 50 мл